Xyyp Logo

НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Ерөнхий мэдээлэл

Хуур үйлчилгээг сонгосон таньд баярлалаа!

Хуур Мюзик Групп ХХК (Компани) нь Хуур үйлчилгээний үйл ажиллагааны зарчимыг тайлбарлан Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлого гаргадаг ба Хэрэглэгч нь үйлчилгээг ашиглахаасаа өмнө уншиж танилцан, зөвшөөрсөн байх шаардлагатай.

Энэхүү Нууцлалын бодлого нь Компани Хэрэглэгчийн ямар мэдээллийг цуглуулж, ямар байдлаар ашиглах, хэрхэн хамгаалах талаарх мэдээллийг өгөх зориоготой юм.

Хэрэглэгчээс цуглуулах мэдээлэл

Хэрэглэгч Хуур үйлчилгээнд анх бүртгүүлэхдээ дараах мэдээллийг оруулах бөгөөд оруулсан мэдээллийн үнэн зөвийг Хэрэглэгч бүрэн хариуцна. Үүнд:

  • Нэр;
  • Насны ангилал;
  • И-мэйл хаяг;
  • Утасны дугаар;

Хэрэглэгч нь хэдийд ч өөрийн оруулсан мэдээллийг өөрчлөх эрхтэй.

Хэрэглэгч Хуур үйлчилгээнд бүртгүүлсэний дараа үйлчилгээг хэрэглэх явцад бид дараах мэдээллийг цуглуулдаг. Үүнд:

  • Хэрэглэгчийн үйлчилгээн дотрох хэрэглээний мэдээлэл (жишээ нь дууны сонсолт, хайлтын мэдээлэл, үйлчилгээнд зарцуулж буй цаг гэх зэрэг);
  • Үйлчилгээг ашиглаж байгаа төхөөрөмжийн мэдээлэл;

Цуглуулсан мэдээллийн ашиглалт

Бид Хэрэглэгчийн аппликэйшн болон вебсайт дээрх хийсэн үйлдлүүд болон Хэрэглэгчийн холбогдсон төхөөрөмжийн мэдээллийг системдээ хадгалдаг бөгөөд энэхүү мэдээллийг цаашид хэрэглэгчдэд илүү оновчтой мэдээлэл хүргэх, үйлчилгээгээ сайжруулахад ашигладаг.

Хэрэглэгчийн дууны сонсолтыг бид тоолж бүртгэж авдаг бөгөөд энэхүү мэдээллийг дууны чарт эмхлэн гаргах; Хуур үйлчилгээнд контент нийлүүлэгч хамтрагч байгууллага болон уран бүтээлчидэд сонсолтын тайлан гаргаж өгөх, тэдэнтэй санхүүгийн тооцоо нийлэхэд ашигладаг.

Нууцлал

Компани нь Хуур үйлчилгээгээр дамжуулан олж авсан Хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй, чандлан хадгална. Компани нь Хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн Компаний дотоод үйл ажиллагаа, маркетинг, борлуулалт, бизнес төлөвлөгөө гаргах зэрэгт ашиглах эрхтэй. Компани нь Хэрэглэгчийн хувь хүний нууцад хамаарах мэдээллийн аюулгүй, бүрэн байдлыг хангахын тулд өөрөөс шалтгаалах бүх талын хамгаалалтын арга хэмжээг авна.

Хэрэглэгчийн анхаарах зүйлс

Хэрэглэгч нь өөрийн нэвтрэх нэр болон нууц үгийг чандлан хадгалах үүрэгтэй ба бусдад дамжуулах, бусад байдлаар гуравдагч этгээдэд ашиглуулах эрхгүй болно. Хэрэглэгчийн эрхэд учрах гаднын нөлөөтэй хохирол, вирус, халдлагаас хамгаалах баталгаа өгөхгүй бөгөөд үүнтэй холбоотой үүссэн аливаа асуудалд хариуцлага хүлээхгүй болно. Хэрэв Та нууц үгээ алдсан, хакердуулсан зэрэг асуудал гарвал Компани хариуцлага хүлээхгүй бөгөөд энэ талаар хэрэглэгч яаралтай Компанид мэдэгдэнэ. Хэрэглэгч нь Хуур үйлчилгээний аливаа контентийг хуулбарлах, олшруулах, худалдах, түгээх, өөрчлөх, шинэчлэх болон бусад байдлаар ашиглахыг хориглоно.

Нууцлалалын бодлогын өөрчлөлт, шинэчлэлт

Компани нь энэхүү Нууцлалын Бодлогод нэг талын санаачлагаар өөрчлөлт оруулах эрхтэй. Хэрэв Хэрэглэгчид зайлшгүй мэдэх шаардлагатай өөрчлөлт орсон тохиолдолд бид Хэрэглэгчдэд Хуур үйлчилгээн дотор, аль эсвэл и-мэйл хаягаар мэдээллийг хүргэх болно.

Холбоо барих

Хэрэв танд ямар нэгэн санал хүсэлт, асуулт байгаа бол бидэнтэй доорх хаягуудаар холбогдоно уу.

И-мэйл хаяг: info@xyyp.mn

Утас: 99039902

Facebook: www.facebook.com/Xyyp.mn/

Instagram: www.instagram.com/xyypmusic/