Xyyp Logo

Хуур гэж юу вэ?

Хуурын тухай

Хуур бол Монгол улсыг дэлхийн хѳгжимийн зах зээлтэй холбосон гүүр юм. Манайх технологи дээр суурилсан компани бѳгѳѳд ѳѳрсдийн давуу талыг ашиглан дотоодын тѳдийгүй гадаадын хамтлаг дуучдын уран бүтээлийг дэлхийн жишигт хүрсэн технологийн шийдэл ашиглан танд хүргэж байна. Ингэснээр та сар бүр тогтмол багахан хэмжээний тѳлбѳр тѳлѳѳд сая сая дуунуудийг хязгааргүй сонсох боломжтой.

Яагаад хуурыг сонгох вэ?

Хуур хөгжмийн стрийминг үйлчилгээг ашиглан та дотоодын болон гадаадын дуу хөгжмийг албан ёсны эрхтэйгээр гар утасны апп болон вебээр оффлайн болон онлайн орчинд хязгааргүй сонсох боломжтой.

Стрийминг үйлчилгээ гэж юу вэ?

Стрийминг гэдэг нь дамжуулалт гэсэн утгатай үг бѳгѳѳд энэ нь аудио эсвэл видео файлуудыг серверээс үйлчлүүлэгч рүү тасралтгүй дамжуулах явдал юм. Энгийнээр хэлэхэд хэрэглэгчид интернетэд холбогдсон төхөөрөмж дээр телевизор үзэх эсвэл дуу сонсоход юу тохиолддогийг дамжуулдаг. Дамжуулж байх үед харилцагчийн төхөөрөмж дээр тоглуулж буй медиа файлыг алсаас хадгалдаг бөгөөд хэсэгчилсэн байдлаар Интернетээр хэд хэдэн секундын турш дамждаг. Ингэснээр бүх хэсгийг нэг дор татаж дуусаад тоглуулж эхлэхийн оронд бага хэсгээр ачааллагдан тоглуулагдах бөгөөд хөтөчийн ачааллах мэдээлэл нь тухайн тѳхѳѳрѳмж дээр хадгалагддаггүй.

Хэрхэн уран бүтээлээ ѳгѳх вэ?

Бидэнтэй холбогдоорой.

Түгээмэл асуулт, хариулт

Яагаад төлбөртэй юм бэ?

Таны төлсөн төлбөрийн дийлэнх хувийг бид уран бүтээлчдэд хуваарилна. Энэ нь тэдний дараагийн уран бүтээлийг санхүүжүүлэх дэмжлэг болдог юм. Таны дуртай уран бүтээлч илүү олон, илүү чанартай бүтээл гаргана гээд боддоо 😊

Яагаад X гэдэг уран бүтээлч, цомог, дуу байхгүй байгаа юм бэ?

Бид оюуны өмч, бүтээлийг дээдэлдэг бөгөөд зөвхөн албан ёсны эрхтэй бүтээлүүдийг байршуулдаг болно. Манай бүтээлийн сан тогтмол баяжиж, шинэчлэгдэж байгаа.

Хэрэв таны дуртай уран бүтээлч эсвэл бүтээл байхгүй байгаа бол манай Facebook хуудсаар дамжуулж бидэнтэй холбогдорой.

Танайд өөрийн бүтээлийг байршуулах гэсэн юм

Та бидэнтэй Facebook хуудсаар дамжуулан холбогдоорой, гэрээ хийсний үндсэн дээр таныг бүтээлийг олон нийтэд хүргэхдээ таатай байх болно.

Гар утсан дээрээ дуу сонсох гэсэн юм, апп бий юу?

Бид Android болон iPhone утсанд зориулсан апп хөгжүүлж байгаа бөгөөд бэлэн болохоор олон нийтэд зарлах болно. Гар утасны аппыг суулгаад дуртай дуугаа татаж аваад интернэт холболтгүй үедээ ч дуу сонсох боломжтой болох юм.

Хэрэв та Android утас ашигладаг бол вэб сайтаас дуртай дуугаа сонсох боломжтой байгаа.

Танай систем дээр алдаа олсон, яаж мэдэгдэх вэ?

Бидэнтэй Facebook хуудсаар дамжуулан холбогдоод аль болох дэлгэрэнгүй мэдээллэл (Screenshot гэх мэт) өгөхийг хүсье. Танд маш их баярлалаа.

Танайх X-ийг сайжруулаад эсвэл өөрчилчихвөл зүгээр юм шиг санагдаад байна.

Та саналаа манай Facebook хуудсаар дамжуулан бичээрэй. Танд маш их баярлалаа.

Танайд ажилд орох гэсэн юм, ямар ажлын байр байгаа вэ?

Манайд яг одоогоор доорх ажлын байрууд нээлттэй байна. Үүнд:

  • Вэб хөгжүүлэгч
  • Android болон iOS хөгжүүлэгч
  • Маркетингийн, оффисийн, контентын болон харилцагчийн менежер

Өөрийн өөрийн CV буюу танилцуулга, хийсэн бүтээлийн жагсаалтыг Facebook хуудас руу илгээгээрэй. Бид эргээд холбогдох болно.